Mongolsk

Карэнсэ багшийн «NoTe Норвеги хэлний сургалт» цахим сургуулиас зохион байгуулж байгаа бүх шатны норвеги хэлний цахим сургалтанд тавтай морилно уу. Манай норвеги хэлний сургалтууд нь таны норвеги хэлний түвшин тогтоох шалгалтуудаас эхлээд хамгийн дээд түвшний Бэргэний(B2-Bergentesten) шалгалтанд бэлддэг. Эдгээр нь  Норвеги улсын Гадаадын Харьяатын Газар болон  Ур чадварын төвөөр(Боловсрол Соёл Шинжлэх ухааны яамны харьяа) хүлээн зөвшөөрөгдөж, баталгаажсан. Цахим сургалтыг ур чадвартай, янз бүрийн түвшинд, мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа норвеги хэлний багш удирдаж явуулдаг.

Цахим сургалтын уян хатан байдал

Манай сургалтууд нь цахим учраас суралцахад нилээд уян хатан байдаг.  Иймд хүссэн үедээ хаанаас ч сурч болдог!  Сургалтууд маань төрөл бүрийн орчинд ажиллаж амьдарч байгаа хүмүүст, тухайлбал завгүй, ажилтай, гэртээ байгаа эсвэл суралцаж байгаа хүмүүст нилээд тохиромжтой.

Бид A1, A2, B1, B2, C1 түвшний сургалтуудтай. Иймд та бүхэн анхан шат эсвэл гүнзгийн шат, цаашлаад өөрийгөө хөгжүүлэх зорилгоосоо хамааруулж, сонгон суралцах бүрэн боломжтой. Бидний зүгээс та бүхнийг хамгийн их үр дүнтэй суралцахын тулд дор хаяж өдөр бүр 2-3 цагийг сургалтандаа зориулж, цаг гарган суралцахыг зөвлөж байна. Бид эрүүл мэнд, цэцэрлэгт ажилладаг хүмүүст зориулсан эрүүл мэндийн болон цэцэрлэгийн үг хэллэг бүхий тусгайлсан сургалтуудтай. 

Түүнчлэн бид норвеги хэлний ярианы ур чадвараа сайжруулах хүсэлтэй хүмүүст зориулсан ярианы сургалт явуулдаг.

Нийгмийн шинжлэх ухааны 50 цагийн сургалтанд хамрагдаж буй иргэдэд зориулан норвеги, араб, англи хэлээр тухайн сургалтаа авах боломжийг бид олгож байна.

Чадварлаг багштай чанартай сургалт

Цахим сургууль 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Карэнсэ багш норвеги хэлийг 15 гаруй жил заасан туршлагадаа тулгуурлан норвеги хэлийг үр дүнтэй аргаар зааж, сургалтуудыг зохион байгуулж байна. 

Цахим сургууль нь суралцагч оюутнуудаа удирдан чиглүүлж, сургадаг норвегийн чадварлаг багш нараас бүрддэг. Цахим сургалттай зэрэгцүүлэн та бүхэн Карэнсэ багшийн YouTube-ийн видео бичлэгүүд, подкастууд, мессежүүд, инстаграм, Facebook группт байгаа үнэгүй материалуудыг ашиглан суралцах бүрэн боломжтой.

Бидний бэлтгэдэг төрөл бүрийн сувгуудын талаар эндээс уншина уу.

Тусгайлсан(хувийн) удирдамж бүхий сургалтууд

Норвеги хэлний цахим сургалтууд нь дотроо унших, сонсох, бичих даалгаврууд болон дуурайж хэлэх бичлэг хийх хэсгүүдээс бүрдсэн.  Бичгийн даалгавруудыг багш нарын баг уншиж, засч, үнэлгээ өгнө. Түүнчлэн цаашид бичлэгээ хэрхэн сайжруулах талаар холбогдох зөвлөмжийг өгнө. Сургалт(курс) бүрийн агуулга, холбогдох мэдээллийг дэлгэрүүлж уншина уу  эсвэл бидэнд имэйл илгээнэ үү.

Бидний сургалтуудыг холбогдох холбоосоор харна уу.

Сургалтанд оролцогч сард нэг удаа, 1 цаг багштайгаа  харилцан ярилцана. Энэ нь танд ярианы дадлагыг олгоно. Ингэснээр таны дуудлага, хэллэг сайжирч, норвеги хэлийг  зөвхөн бичих, уншиж сурахаас гадна ярианы дадлагатайгаар, хэллэгээ бүрэн сайжруулах боломж бүрдэнэ. 

Та энэхүү цагийг ашиглан ажлын ярилцлагад хэрхэн сайн бэлтгэх, өөртөө эргэлзсэн дүрмүүдээ лавлан асуух, мэдсэн зүйлээ бататгаж, хянахад ашиглах бүрэн боломжтой.

Ярилцлагын дараа таны сурсан зүйлс, суралцах шаардлагатай үгс, хэллэг, хэрэгцээтэй мэдээллийн эх сурвалж, холбоос бүхий харилцан ярианы тэмдэглэлийг та хүлээн авах болно.

Бүх шатны англи хэлний сургалт

NoTe нь бизнесийн англи хэлнээс гадна бүх түвшний англи хэлний сургалтуудыг зохион байгуулдаг. Бидний цахим сургалтууд нь 1-6 сарын хугацаатай B1 түвшин хүртэлх сургалтууд байдаг. Хэрэв та курсээ дуусгасны дараа илүү өндөр түвшинд суралцахыг хүсвэл багштай цаг захиалж болно.

Англи хэлний сургалт нь зөвхөн англи хэл сурах хүсэлтэй хүмүүст зориулагдсан төдийгүй гадаадын их дээд сургуульд элсүүлэхэд  шаардлагатай TOEFL эсвэл IELTS шалгалтанд бэлтгэхэд тусална. 

Манай англи хэлний багш АНУ-аас ирсэн,   Норвегид амьдардаг. 

Карэнсэтэй уулзах

YouTube сувгаас та Карэнсэгээс суралцаж, цахим сургалтын талаарх бага ч атугай мэдээлэл авах боломжтой. Манай цахим хичээлүүд хэрхэн явагдах талаар дараах видеоноос үзнэ үү.

Бүртгүүлэх

Манай цахим сургалтууд маань (курс)шинээр элсэн суралцагчидаа хүлээж байна. Та ямар ч мэдлэгийн түвшинтэй байсан, хаана ч амьдарч байгаагаас үл хамааран бүх хүнд нээлттэй бөгөөд та бүхнийг суралцахыг урьж байна. 

Таны норвеги хэлийг сайжруулах нь бидний зорилго юм.  

Kontakt

+47 400 48 599
post@note.no